

ЭРХЭМ ЗОРИЛГО
Санхүүгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэж, салбартаа өрсөлдөхүйц үйлчилгээг цогцлоож, харилцагчдын хамтаар ирээдүйн үнэ цэнийг бүтээнэ.
АЛСЫН ХАРАА 2030
Мэргэшсэн баг, дэвшилтэт технологиор тасралтгүй өсөлттэй харилцагчийн итгэлийг даасан банк бус санхүүгийн байгууллага болно.
БИДНИЙ ТУХАЙ
Манай байгууллага нь анх 400,0 сая төгрөгийн дүрмийн сантай, үндсэн 2 ажилтан, гэрээт 1 ажилтантай түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо банк, санхүүгийн мэргэжлээр өндөр боловсрол эзэмшсэн, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, арвин туршлагатай мэргэжлийн чадварлаг ажиллагсдын хамтын хүчин зүтгэлийн үр дүнгээр 10 дахь жилдээ тогтвор сууршилтайгаар, өөрийн компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлээ тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж байна.
ҮНЭТ ЗҮЙЛС

ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР
Харилцагч болон хамтын ажиллагаатай байгууллагуудтай эелдэг найрсаг харьцаж, хүлээцтэй сонсож чаддаг.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хувь хүний нууц, мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

ХАРИУЦЛАГА
Бид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, байгууллагын дүрэм, журам, стандартыг чандлан сахиж ашиг сонирхлын зөрчилгүй үнэнч шударгаар ажилладаг.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ
Эрхэлсэн ажилдаа санаачлагатай байж, шинэ шийдэл ажлын шинэ арга замыг бүтээлчээр хөгжүүлж, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлдэг.

ХАМТ ОЛОН
Бид харилцан итгэлцэл хүндлэлийг бий болгон хүн бүр багийн нэг хэсэг болж үр дүнтэй хамтран ажилладаг.

ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР
Харилцагч болон хамтын ажиллагаатай байгууллагуудтай эелдэг найрсаг харьцаж, хүлээцтэй сонсож чаддаг.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хувь хүний нууц, мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг.

ХАРИУЦЛАГА
Бид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, байгууллагын дүрэм, журам, стандартыг чандлан сахиж ашиг сонирхлын зөрчилгүй үнэнч шударгаар ажилладаг.

БҮТЭЭЛЧ БАЙДАЛ
Эрхэлсэн ажилдаа санаачлагатай байж, шинэ шийдэл ажлын шинэ арга замыг бүтээлчээр хөгжүүлж, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлдэг.

ХАМТ ОЛОН
Бид харилцан итгэлцэл хүндлэлийг бий болгон хүн бүр багийн нэг хэсэг болж үр дүнтэй хамтран ажилладаг.
"НАНО КАПИТАЛ ББСБ" ХХК-Н МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
Компанийг үүсгэсэн, цуглуулсан, боловсруулсан, эсвэл бусад талуудад дамжуулсан бүхий л мэдээллийг үнэ цэнэтэй мэдээллийн хөрөнгө гэж үзэх ба эдгээрийг зөвшөөрөлгүйгээр задруулах, өөрчлөх, устгахаас хамгаалагдсан байх ёстой.
Компани нь тусгай зөвшөөрлийн хүрээнд найдвартай тасралтгүй үйл ажиллагаа явуулахын тулд Мэдээллийн аюулгүй байдлын / МАБ /-н бодлогын хүрээнд дараах зорилтуудыг биелүүлэхийг зорьж ажиллана.
Компани нь хувьцаа эзэмшигч, бонд эзэмшигч, итгэлцлийн үйлчилгээ авагч иргэд, харилцагч байгууллага, зээлдэгчдийн мэдээллийг аюулгүй байлгах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байгууллагын бүтэц зохион байгуулалтад нийцүүлэн, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандарт MNS ISO/IEC27001:2023-н дагуу МАБ-н шаардлагыг хангахуйц багц журмыг боловсруулан мөрдөж, үйл ажллагаандаа хэрэгжүүлэх, хэмжигдэхүйц үр дүнд үндэслэн тасралтгүй сайжруулж ажиллана.
Мэдээллийн хөрөнгийг тодорхойлж, эрсдэл, нөлөөллийн үнэлгээг тогтмол хийж, урьдчилан сэргийлэх болон залруулах арга хэмжээг авч, бизнесийн тасралтгүй байдал, тогтвортой байдлыг хангахыг зорьж ажиллана.
Бид байгууллагын аюулгүй байдлын бодлого, журмын талаар удирдлага, ажилтнуудад сургалт зохион байгуулж, МАБ-н шаардлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, ажлын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, мөн тогтмол гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулахыг зорьж ажиллана.
Мэдээллийн аюулгүй байдлын стандартыг тодорхойлж, аюулгүй байдлын шаардлагыг тасралтгүй хянаж, хэмжихийн тулд Удирдах Зөвлөл - МАБ-н ажлын хэсэг - мэргэжлийн багаас бүрдсэн бүтцийн хүрээг бий болгосон.
Энэхүү мэдээллийн аюулгүй байдлын бодлого нь компанийн бүх хэлтэс ажилтан, үйлчилгээг хүлээн авагч иргэд, оролцогч талууд болон компанийн мэдээллийн сүлжээнд нэвтэрч буй хамтран ажиллагч байгууллагын ажилтнуудад хамаарна.

Компанийн бүтэц
Засаглалтай холбоотой бодлого, дүрэм, журам
Манай компанийн дүрэм журам, бодлого, тайлангийн баримт бичгүүдийг үзэх боломжтой. Бүх баримт бичиг PDF хэлбэрээр байршуулсан болно.
Анхааруулга
Эдгээр баримт бичгүүд нь PDF хэлбэрээр байршуулсан бөгөөд үзэхийн тулд таны төхөөрөмжид PDF үзэгч программ суулгасан байх шаардлагатай.